Шууд Chart

Залуу эрчүүд тархины харвалтаар эмэгтэйчүүдээс 2 дахин илүү өвдөж байна

2025-11-01 09:12:42

“Тархины харвалтын үр дагавар ба түүнийг бууруулах арга зам” сэдэвт сургалт ЭМЯ-нд аравдугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд болж байна.

Сургалтад Улаанбаатар хот, 21 аймгийн улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн мэдрэл, дүрс оношилгоо, яаралтай тусламжийн 60 гаруй эмч нар хамрагдаж байгаа юм.

Дэлхий дахинд тархины харвалт нь нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаанд тооцогддог. Монгол Улсад уг өвчний шалтгаант нийгэм-эдийн засгийн дарамт өндөр хэвээр байгаа аж.

Уг судалгааг ЭМЯ-ны захиалгаар 2019-2021 онд Анагаах ухааны хүрээлэнгийн судлаачид хийжээ.

Судалгааны дүнд залуу насны эрэгтэйчүүд тархины харвалтаар эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү өвдөж, хөдөлмөрийн чадвараа алдаж, нас барж байгааг тогтоосон.

Энэ нь судасны болон зан үйлийн олон эрсдэл хавсарч байгаатай холбоотой байна. Тиймээс тархины харвалтын дээрх судалгааг өргөжүүлэн Монгол Улсын хүн амын дунд тархины харвалтын өвчлөл, эрсдэлт хүчин зүйлс, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг судлан тогтоох шаардлагатай байгааг хэлж байна.

Уг судалгааны бэлтгэл ажлын хүрээнд “Тархины харвалтын үр дагавар ба түүнийг бууруулах арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр эмнэлзүйн судалгааны зохистой дадал (GCP E6 Good Clinical Practice training, The Global Health Network) сургалтад судлаач нар хамрагдана. 

Австралийн Жорж институтийн Тархины эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал, профессор Крейг Андерсон, Эдинбургийн их сургуулийн эмнэлзүйн судалгааны сургагч багш Б.Анударь нар сургалтыг удирдан явуулж байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Залуу эрчүүд тархины харвалтаар эмэгтэйчүүдээс 2 дахин илүү өвдөж байна  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй