Шууд Chart

“Хүндэлье, энэрье” сарын аян эхэллээ

2025-11-03 11:51:28

Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” сарын аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүллээ. Энэхүү аян нь ажлын орчин, гэр бүл, найз нөхдөө хүндэтгэх, эелдэг найрсаг харилцааг бий болгох, дэмжих, урамшуулах соёлыг ажил, хамтын орчиндоо төлөвшүүлэхэд чиглэж байна.

  • “Хүндэлье”-Тусалж дэмжих, өгөөмөр сэтгэлээр хүндэтгэх,
  • “Энэрье” - Энэрэн хайрлах, өршөөх, ууч сэтгэлээр хандах,

Бид хамтдаа ёс зүйн манлайллыг төлөвшүүлж, итгэл төрүүлэх төрийн үйлчилгээг бий болгохын төлөө ажиллана. Аянд идэвхтэй оролцож, хүнлэг, хүндэтгэлтэй, энэрэнгүй соёлыг түгээцгээе.


“Хүндэлье, энэрье” сарын аян эхэллээ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй