Шууд Chart

ЦУОШГ: Зудын урьдчилсан төлөв

2025-11-03 14:52:46

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулав. 

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2%-д нэн их, 16%-д их, 36%-д дунд, 29%-д бага, 17%-д хүндрэлгүй байхаар байна.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл/эрсдэл үүсэх төлөвтэй байна.Тайлбар: Цаашид цасны зузаан нэмэгдэн хүйтний эрч чангарах үед цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлнэ.

Иймд мал өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг эртнээс бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна. Мөн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг 11 дүгээр сарын 12-нд боловсруулан мэдээлнэ. 

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС, УТАС-321523


ЦУОШГ: Зудын урьдчилсан төлөв  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй