Шууд Chart

“Дакар 2026” зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны Маскот “AYO”-г танилцууллаа

2025-11-05 10:44:55

Ирэх 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны хооронд Сенегалын нийслэл Дакар хотноо “Africa welcomes, Dakar celebrates” уриан доор зохиогдох Залуучуудын Олимпын наадам болно. Энэхүү наадам нь 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2,700 залуу тамирчдыг нэгтгэж, Сенегал улсын Дакар, Диамниадио, Сали гэсэн гурван хотод зохион байгуулагдана. Нэг жилийн ойгоо угтан “Дакар 2026” зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны маскот “AYO”-г танилцууллаа.

“AYO” бол Сенегалын залуучуудын баяр хөөр, эрч хүчийг бэлгэдсэн арслан юм.

Нэр нь Ёруба хэлээр баяр хөөр гэсэн утгатай бөгөөд Дакар 2026 наадмын эв нэгдэл, баяр, соёлын бахархлыг илтгэнэ. “AYO” нь уламжлалт Тингандэ малгайгаа өмсөж, жэмбэ бөмбөрийн хэмнэлд алхах нь Сенегалын мэргэн ухаан, соёлын өв, үнэт зүйлийг дэлхий дахинаа харуулж байна.

 

 Эх сурвалж: МҮОХ


“Дакар 2026” зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны Маскот “AYO”-г танилцууллаа  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй