Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ноос 10-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 37008 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 34877 буюу 96.2 хувийг газар дээр нь, 753 буюу 2.1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1378 буюу 3.8 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 32625 буюу 82.4 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,323 буюу 3.3 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 971 буюу 2.5 хувь, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 602 буюу 1.5 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 262 буюу 0.7 хувь, Танхайрах зөрчил 249 буюу 0.6 хувьтай буюу хамгийн их байна.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 441 шийдвэрийг хянаж, 70 буюу 15.8 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 3 буюу 0.6 хувийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 5 буюу 1.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн.
Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 40 шийдвэрийг хянаж, 9 буюу 22.5 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 24 буюу 60 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 буюу 0.25 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн тус тус хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.
Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэр хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 56 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн.
Зөрчлийн улмаас 816.218.000 төгрөгийн хохирол учирснаас 166.702.000 төгрөг буюу 20.4 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 24.706.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын явцад зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 2 зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад прокурорын 1 шаардлага хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон. Тухайлбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий хуулийн этгээд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох байгууллагаар хийлгээгүй, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын дэглэм зөрчсөн зөрчлийг тус аймгийн байгаль орчны газрын улсын хяналтын байцаагч илрүүлж, үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын зөвшөөрлөөр бүхэлд нь зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.
| Өнгөрсөн долоо хоногт 37008 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгджээ | ||
| Үзсэн: 184 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.