Шууд Chart

ЗГ: Уран бүтээлчдийн мэдлэг, ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх, уран бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарна

2025-11-12 12:35:55

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр “Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. 

Хөгжмийн зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам, Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам, Утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан соёл, урлагийг хөгжүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд уран бүтээлчдийн мэдлэг, ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх, уран бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзжээ. 

Тогтоол батлагдсанаар шинээр орон тоо, цалингийн сан нэмэгдэхгүй бөгөөд шилдэг бүтээлийг худалдан авах зардлыг жил бүрийн Төсвийн тухай хуулиар соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцаас санхүүжүүлэх тул улс, орон нутгийн төсөвт аливаа нэмэлт санхүүгийн ачаалал үзүүлэхгүй.   


ЗГ: Уран бүтээлчдийн мэдлэг, ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх, уран бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарна  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй