Шууд Chart

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхгүй

2025-11-13 09:14:47

Эмч эмнэлгийн ажилчид энэ сарын 11-12 -нд шилжих шөнө Сүхбаатарын талбайд суулт хийсэн. эрүүл мэндийн салбарынхаа эмч, ажилчдын төлөөлөлтэй  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уулзаж хэлэлцээр хийхээр болсон. Өчигдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын “Гурван талт хэлэлцээр”-ийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Иймд эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхгүй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхгүй  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй