Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас CU, GS25 байгууллагатай хамтран “365 Анхаарч Хайрлая” аяныг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүллээ.
Уг аяны зорилго нь эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд өдөр бүрийн анхаарал, хайр халамжийг нэмэгдүүлэх, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын судалгаагаар хүүхэд өртөж, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт сул, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас үүдэлтэй байдаг нь энэхүү аян, арга хэмжээг эхлүүлэх хэрэгцээ, шаардлага бий болсныг харуулж байна.
Эрхэм нандин хайртай үрсээ “Анхаарч хайрлая”.

| “365 анхаарч хайрлая” аян эхэллээ | ||
| Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.