Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны хүн амын Биеийн жингийн индекс (БЖИ)-ийн дундаж 25.5 кг/м² байгаа нь ДЭМБ-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5–24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлт юм.
Нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.
Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа (2023)-ны үр дүнгээр:
• Төрөх насны эмэгтэйчүүдийн 53 хувь,
• Жирэмсэн эмэгтэйчүүдийн 65.4 хувь,
• 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна.
Таргалалт нь чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Иймд БЖИ хэвийн хэмжээнээс хэтэрсэн бол жингээ бууруулах, хянах арга хэмжээг цаг алдахгүй авч хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал юм.
Та доорх хүснэгтээс өөрийн чихрийн шижингийн эрсдэлээ үнэлээрэй.
Хэрэв таны үнэлгээ:
• < 5 бол-Эрүүл амьдралын хэв маягаа хэвшүүлээрэй.
• ≥ 5 бол-Харьяа эрүүл мэндийн төвдөө хандах, эрүүл амьдралын хэв маягт суралцах, дадуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй.

| Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя | ||
| Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.