Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. НИТХ-ын Хүний хөгжлийн хорооноос өнөөдөр хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах сэдвээр шалгарсан нийт 20 оюутан буюу хоёр төслийн багт тэтгэлэг гардууллаа.

Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул, НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Б.Сэмжидмаа, Б.Ану-Үжин нар “Сэцдийн наадгай”, “Би дагахгүй” багуудын төслийн танилцуулгыг сонсож, өөрсдийн туршлагаас хуваалцаж ментороор ажиллалаа. Мөн нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн удирдлагууд, сурагчид, Монголын сурагчдын холбооны төлөөллүүд оролцлоо.
Дээрх багууд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах хүрээнд хүүхдийн хулгайн эсрэг “Би дагахгүй” дуу зохиож, бага ангийн сурагчдад зориулсан гарын авлага гаргасан нь төлөөлөгчдөд нэлээд сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
| Хүний хөгжлийн хороо хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр шалгарсан шилдэг төслийн 20 оюутанд тэтгэлэг гардууллаа | ||
| Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.