Шууд Chart

Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд төвлөрч ажиллана

2025-11-14 10:46:56

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын  "Зэвсэгт хүчний Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийг бэхжүүлэх" ажил тусгагдлаа.

Төрлийн цэргийг бэхжүүлж, энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын чадавх сайжирч, кибер орон зай дахь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах ажиллагааны шуурхай байдал нэмэгдэнэ.

Түүнчлэн, кибер аюулгүй байдлын чиглэлээр цэргийн мэргэжилтэн, инженер, шинжээчдийг бэлтгэх, давтан сургах тогтолцоо бүрдэж, гадаад орнуудтай мэдээллийн аюулгүй байдлын стратегийн түншлэл хөгжих, Зэвсэгт хүчний бүтцэд шинэ технологид суурилсан анги, нэгж байгуулагдах зэргээр Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд төвлөрч ажиллана  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй