2025 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
18-21-нд нийт нутгаар цаг агаар тогтуун өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хур тунадас: 19-нд Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд тал, хээрийн нутгаар, 22, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 18-21-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -30-35 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө -2-7 хэм хүйтэн байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
18-22-нд өдөртөө хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18-23 хэм, бусад хэсгээр 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 23-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
| Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
| Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.