Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимд шилжүүллээ. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын дагуу зөвхөн нийслэлийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагааг эрхэлж буй хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудал, боловсрол, эрүүл мэндийн байгууллага зэрэг 12 чиглэлийн ажил, үйлчилгээ эрхлэгч 20 600 гаруй байгууллагын 130 000–150 000 орчим ажилтан, албан хаагчид жилд 2 төрлийн үзлэг, 4 төрлийн шинжилгээнд 1–2 удаа хамрагддаг.
“Алсын хараа 2050” Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, Цахим Монгол – иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн системийг бий болгохоор заасан.
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагаас олгодог урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, И-Монголиа академитай хамтран цахимжууллаа.
Цаашид жолоочийн, ажилд орох ажилтны, гэрлэх хосын болон галт зэвсэг эзэмших иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг цахимжуулахаар зорин ажиллаж байна. Түүнчлэн уг цахимжуулах ажил хийгдэж дууссанаар улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгийн бодит мэдээлэлд тулгуурласан эрүүл мэндийн бодлого боловсруулах суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
Э.Сэлэнгэ
| Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимд шилжүүллээ | ||
| Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.