Шууд Chart

Улсын хэмжээнд өнгөрсөн долоон хоногт ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна

2025-11-17 12:48:13

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгаалж, 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 55 нь обьектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 3 нь газар хөдлөлт, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь хүчтэй салхи шуурга, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.


Улсын хэмжээнд өнгөрсөн долоон хоногт ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй