Шууд Chart

МУИС-ийн суурь эрдмийн хичээлүүд шүүмжлэл дагуулсаар байх уу?

2014-10-01 13:44:36

МУИС-д шинээр элсэгчид бүрэлдэхүүн сургуулиудаас сонголтоо хийж, суурь эрдмийн хичээлээ үзсэний дараа мэргэжлээ сонгохоор болсон. Уг шинэчилсэн хөтөлбөрийг зарим оюутан нь дэмжихгүй байна. Дэмжихгүй байгаа шалтгаанаа хичээлийн хөтөлбөр албан ёсоор батлагдаагүй байх магадлалтай мөн шаардлаггүй олон хичээл орж байгаатай холбон тайлбарлалаа.

Оюутнуудын хэлсэнчлэн батлагдаагүй хөтөлбөрөөр хичээллэж байгаа нь үнэн үү. Суралцагчдын нэгдүгээр дамжаанд үзсэн суурь эрдмийн хичээлийг төгссөнийх нь  дараа албан ёсоор хүлээн зөвшөөрөх үү. Энэ асуудлын хүрээнд бэлтгэсэн сурвалжлагыг өнөөдөр 19:00 цагийн мэдээгээр хүлээн авч сонсоорой. 

МУИС-ийн суурь эрдмийн хичээлүүд шүүмжлэл дагуулсаар байх уу?   
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй