Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна.
2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3 хэмийн дулаанаас 2 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 8 -10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 23-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.