БНХАУ-ын Хайнинг хотод энэ өдрүүдэд зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс оролцсон ОУХМ, ахлагч Э.Буджав бахдам амжилт үзүүллээ.
ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн сургуулийн 5 дугаар курст суралцаж буй тэрээр 68 кг-ийн жинд огцом өргөлт, түлхэлттэй өргөлт хоёр төрөлд аль алинд нь алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна.
Ингэснээр Э.Буджав өмнөх онуудын амжилтуудаа нэгтгэн, Дэлхийн аваргаас нийт 10 алтан медаль хүртсэн Монголын туухай өргөлтийн спортын түүхэн амжилт үзүүлсэн тамирчин боллоо.
Түүнчлэн энэ тэмцээний үеэр олон улсын шүүгчийн сертификатаа гардан авч, туухайт спортын дэлхийн 47 дахь, Монгол Улсын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болсон нь түүний спортоороо эх орноо сурталчлах бас нэг том гавьяа боллоо гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
| ОУХМ Э.Буджав дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртэв | ||
| Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.