Азийн хөгжлийн банкнаас ”Ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тогтолцоог хөгжүүлэх нь” техник, туслалцааны төсөл болон буцалтгүй тусламжийн төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд ахмад настны урт хугацааны тусламжийн санхүүжилт, бодлого үйлчилгээний талаар олон улсын туршлага, зарчмыг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Манай улсад хүн амын дундаж наслалт 2024 оны байдлаар 71.8 -д хүрч, 2000 оны түвшинтэй харьцуулахад 8.6 насаар нэмэгдсэн байна.
Хүн ам насжихын хэрээр төрийн бодлого, нийгмийн үйлчилгээг насжилтыг угтсан төлөвлөлтөд чиглүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна.
Иймд Азийн хөгжлийн банкны дээрх төслийн хүрээнд Монгол Улсад Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр судалгаа хийж, замын зураглал гаргах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгоход дэмжлэг үзүүлж, хот, хөдөөгийн 7 төвийг тоног төхөөрөмжөөр хангах, олон улсын туршлагаас суралцах, чадавх бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлнэ | ||
| Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.