Шууд Chart

“Хүүхэд-хайр-ирээдүй” хүүхдийн үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно

2025-11-19 09:30:28

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг угтан зохион байгуулж буй “Хүүхэд-Хайр-Ирээдүй” Хүүхдийн үндэсний чуулган маргааш Төрийн ордны Их танхимд болно.

Хүүхдийн үндэсний чуулганд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 9 дүүргийг төлөөлж, 13-17 насны 800 хүүхэд оролцож байгаагаас 88 хувь нь орон нутгаас, 12 хувь нь нийслэлээс оролцож байна.

Хүүхдүүд маань Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт байрлан бүлгийн хэлэлцүүлэг, олон талт арга хэмжээнд оролцож, дотроосоо маргаашийн чуулганд илтгэгчээр оролцох хүүхдийг ур чадвараар нь нээлттэй сонгон шалгаруулан гэр бүл, боловсрол, сэтгэлзүйн эрүүл мэнд, оролцоо, цахим хэрэглээ сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Шинэ зуун жилд монгол хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, үнэт зүйл, зорилгын талаарх санал, шийдлийг шийдвэр гаргах түвшинд хүргэж, цаашид батлагдах төрийн хууль, тогтоомжид тусгуулах нь тус чуулганы зорилго юм.


“Хүүхэд-хайр-ирээдүй” хүүхдийн үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй