Шууд Chart

Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч ам.долларыг солиулжээ

2025-11-19 12:35:31

Кино зураг авалтад ашиглах зориулалттай "Доллар"-ыг солиулахыг завдсан үйлдэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 6-11-ний хооронд тусгай тэмдэг, дардастай, хуурамч валют, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, арилжааны банкуудад солиулахыг завдсан дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Энэ сарын 6-нд ХУД-ийн дугаар хорооны нэгэн банкны салбарт хуурамч 100 ам.доллар солиулсан гэх гомдол мэдээлэл ирсэн байна.

Мөн Дархан-Уул аймагт хувиараа валют сольдог иргэнд 1000 ам.доллар солиулсны 300 ам.доллар нь хуурамч байсан гэх гомдлуудад шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар кино зураг авалтад ашиглах зориулалттай "Доллар" байсан нь тогтоогдсон байна.

 


Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч ам.долларыг солиулжээ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй