Шууд Chart

ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хоногт 450-520 хүүхэд үзүүлж байна

2025-11-20 11:59:02

Хүйтний улирал эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж байна. ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Дүүрэнбилэг “ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нэлээд ачаалалтай байна. Сүүлийн долоон хоногт ачаалал эрс нэмэгдсэн. Хоногтоо 450- 520 хүүхэд үзүүлж байна. Харин амралтын өдөр эрс нэмэгдсэн тоон үзүүлэлтэй байна.

Мөн хүйтэрч байгаа учраас томуугийн эмнэлзүйн шинж тэмдэг нэлээд ихсэж байна. Халуурсан суулгах, бөөлжих зовуурьтай хүүхдүүд нэлээд нэмэгдсэн. Халуурсан хүүхдийн халуун буурахгүй 2-3 эм давхар хэрэглэж шаардлагатай. Бөөлжих суулгах нь хүндэрч байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Томуугийн вирус маш олон төрлийн вирусээр үүсгэгдэж байгаа.

Үүсгэж байгаа вирусээс шалтгаалж, ханиалгах халуурах, бөөлжих, суулгах зэрэг эмнэлзүйн шинж нь өөр өөр явагдаж байна. Эцэг эх асран хамгаалагчид зөвлөхөд таны хүүхэд шалтгаангүй өндөр халуурах, олон удаа бөөлжих, суулгах, олон хоног ханиалгаад байвал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Гэрээрээ дур мэдэж эмчилгээ хийхгүй байхыг анхааруулж байна.


ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хоногт 450-520 хүүхэд үзүүлж байна  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй