Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр сургууль 2011 оноос эхлэн боловсролын яамны харьяа лаборатори сургууль болж, энэ жилээс 6-9-р ангидаа олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрийг туршихаар ажиллаж байна.
Тодруулбал, шинэ хөтөлбөрөөр хичээллэх нөхцлөө бүрдүүлж, анги танхимуудаа тохижуулан, физик, химийн танхимд ухаалаг самбар, ЛСД дэлгэц байрлуулан, иж бүрэн тоногложээ.
Өмнөговь аймгийн боловсролын газрын дарга н.Баасанхүү, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Даланзадгад сумын лаборатори нэгдүгээр сургуулийн физикийн багш н.Отгонжаргал нарын яриаг хүргэж байна.
Дашрамд дурдахад, салбарын яам болон орон нутгийн төсвөөс нийт 43 сая төгрөгийн хөрөнгө орлуулалтаар тохижуулсан Өмнөговь аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн физикийн танхимд механик цахилгаан соронзон гэрэл, оптикийн туршилтууд хийх боломжтой болжээ. Сургуулиа шинэчилж иж бүрэн тохижуулснаар сурагчдын идэвх сайжирч хичээлдээ сонирхолтой болсон гэж багш нар нь ярьж байлаа.
| Олон улсын жишиг хөтөлбөрөөр хичээллэнэ | ||
| Үзсэн: 1409 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.