Шууд Chart

“Өндөр Гэгээн Занабазарт зориулан “Дурсгалын марк” хэвлүүлжээ

2025-11-23 09:57:05

Дурсгалын марк нь цаг хугацааны хил даван үндэсний бахархал, соёлын өвийг дэлхий дахинд түгээсээр ирсэн нэгэн соёлын элч юм.  ”Монгол бахархлын өдөр”-өөр Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн түүхэн ойн хүрээнд үнэ цэнэтэй өвийг бүтээн бий болгосон эрхэм хүмүүнд зориулан дурсгалын марк хэвлүүлэн олон улсын шуудангийн харилцаанд өнөөдрөөс эхлэн түгээж эхэллээ.

Олон улсын шуудангийн харилцаанд түгээх нээлтийн үйл ажиллагаа Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд (2025.11.21) ёслол төгөлдөр болж, тусгай технологийн блок маркийг олон нийтэд танилцууллаа.

Маркийг бүтээхэд шаазан урлаач Х.Хадхүүгийн уран бүтээлүүдээс дүрслэн, ар талд нь зүрхэн таринуудыг Төвд бичгээр оруулан зураачаар нь Б.Баярхүү, дизайнер Ж.Ганхуяг нар ажилласан байна. Монгол маркийн түүхэнд 1988 онд “Занабазарын уран бүтээл” сэдэвт долоон нэрийн маркийг гүйлгээнд гаргаж байсан аж.


“Өндөр Гэгээн Занабазарт зориулан “Дурсгалын марк” хэвлүүлжээ  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй