Шууд Chart

Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо

2025-11-24 08:30:34

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.23-24/ Дундговь, Өмнөговь, Төв аймгийн 5 суманд бүртгэгдсэн төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд оллоо.

Эдгээр иргэдийн 7 нь том хүн, 8 нь хүүхэд байсан бөгөөд малаа хариулж яваад болон автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон байна.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 хүн, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр  ажиллалаа гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.


Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо   
Үзсэн: 46 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй