Шууд Chart

Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4 хувиар өссөн байна

2025-11-24 11:24:23

Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэл Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4 хувиар өссөн байна. Үүнээс ТТТӨ-тэй холбоотой дуудлага өмнөх жилийн тус өдрөөс 3,4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Иргэд та бүхэн гадуур явахдаа амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжин, халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг сахиж өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ үү. Түргэн тусламжийн төв нь цочмог өвчин эмгэг, осол гэмтэл, хордлого, жирэмслэлт, төрөлтийн үед эмнэлгийн яаралтай анхны тусламжийг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад үзүүлэн, эмнэлэгт хүргэх чиг үүрэг бүхий байгууллага юм.

Иймд иргэд та бүхэн эрүүл мэндийн анхан шатны тусдамж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж авах боломжтой юм.

Төв нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өдөрт 45 түргэн тусламжийн багийг дуудлагад явуулж байгаа ч дуудлагын ачаалал, замын нөхцөл байдлаас шалтгаалан дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн дуудлага очих хүртэл хүлээцтэй хандаж, түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгч бидний ажилд туслана уу.

Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн манаанд 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа.


Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4 хувиар өссөн байна  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй