Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг НЕБ-ын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь олон төрлийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан мэтгэлцэх чадвартай, аливаа асуудалд нотолгоотой, шинжлэх ухаанчаар ханддаг шинэ үеийн төлөөллийг бий болгохоор зорьж буй.
Энэ хүрээнд хөтөлбөрт оролцож буй НЕБ-ын 45 сургуулийн багш, сурагчид олон улсын хүүхдийн Найрамдал зусланд байрлан илтгэх ур чадвар, мэтгэлцээн, хувь хүний хөгжлийн ур чадвар олгох хичээлүүдэд хамрагдаж байна. Тэгвэл НИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗСЗ-ийн дарга А.Баяр хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа.
Тэрбээр “Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдэх, ирээдүйд илүү төлөвлөлттэй, хүндээ ээлтэй хотыг бүтээх эзэд нь та бүхэн учраас юун түрүүнд мэтгэлцээний ур чадварт суралцаасай гэж хүссэн юм. Цэгцтэй бодож сэтгэдэг, асуудалд шийдэл эрэлхийлдэг, өөрийн санаа, бодлыг ойлгуулж чаддаг мэргэжилтнүүд болж, хотынхоо асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулаарай” гэв.
Үүний дараа хөтөлбөрийн оролцогчид "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх эрчимжүүлсэн сургалтаас олж эзэмшсэн ур чадвар, үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
| “UB DEBATE 2025” хөтөлбөр мэтгэлцээний ур чадвараар дамжуулан сурагчдад эх оронч төлөвшил олгож байна | ||
| Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.