Боловсролын ерөнхий газар, WorldSkills Mongolia байгууллагатай хамтран “Монгол Ур Чадвар 2025” ур чадварын уралдааны II шатны шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 1–18-ны өдрүүдэд зохион байгуулахаар нэгдсэн хуваарийг баталлаа.
Энэ удаагийн уралдаанд мэргэжлийн болон техникийн боловсролын 12 чиглэлээр 12 мэргэжлийн холбоо, аж ахуй нэгж байгууллага, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдээс шалгарсан шилдэг оролцогчид өрсөлдөнө.
“Монгол Ур Чадвар 2025” уралдаан нь Монголын мэргэжлийн боловсролын салбарт ур чадварын түвшинг тодорхойлох чухал шалгуур бөгөөд оролцогчид мэргэжлийн ур чадвараа олон улсын стандарттай харьцуулан сорих, хөгжих өргөн боломж нээгдэж байна.
“Монгол Ур Чадвар 2025” уралдааны 2-р шатны шалгаруулалтад амжилттай оролцсон Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын суралцагч, төгсөгч 3-р шатны шалгаруулалт буюу Үндэсний аварга шалгаруулах уралдаанд оролцох эрхээ авах юм.
Тус уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад Сургуулийн шатны шалгаруулалтаас шалгарсан 38 сургалтын байгууллагын 175 оролцогч 12 УР чадварын төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.
| “Монгол Ур Чадвар 2025” уралдааны II шатны шалгаруулалтыг ирэх сард болно | ||
| Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.