Боловсролын ерөнхий газар нь Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгтэй 2022 оноос хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын талаарх агуулгыг сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгах чиглэлээр судалгаа, мэдээллийг боловсруулах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.
Хүн төрөлхтний эртний хөгжим "Аман хэл хуур”-ын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны өдөр дэлхийн олон улс оронд тэмдэглэдэн өнгөрүүлдэг. 2025 онд хэл хуурын өдрийг “Эртний хэмнэл-Эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэнэ.
Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгээс 2025 оны 11 дүгээр сарын 30 -ны өдрийн 12:00-14:00 цагт Чингис хаан үндэсний музейд "Аман хэл хуур"-ын өдөрт зориулан цогц үйл үйл ажиллагааг зохион байгуулна.
Сонирхолтой илтгэлүүдийн тавигдана. Үүнд:
- “Археологийн судалгаа, олдворууд”
- “Хэл хуурын өгүүлэхүй ба эгшиг зохицол”
- “Хэл хуур - түүхэн аялгууны замнал”
- Хамтарсан концертыг сонирхоорой. Үүнд:
- Өвлөн уламжлагчид, тоглогчдын оролцсон олон төрлийн хэл хуурын гайхалтай тоглолт.
- Аман хэл хуурын үзэсгэлэнд саатаарай. Үүнд:
- Олон улс, үндэстний хэл хуур болон эртний зэмсгийн 100 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн.
| Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо | ||
| Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.