2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн хэмжээнд 135 иргэн 515 бодгаль агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг агнах, барихыг хориглосон хугацаанд агнаж, дагалдах тодорхойлолт бусад баримт бичиггүйгээр тээвэрлэсэн, худалдан борлуулсан, худалдан авсан зөрчил үйлдсэн байна.
112 удаагийн үйлдлээр хураагдсан 287 бодгаль тарвага, тэдгээрийн гаралтай эд, эрхтэнг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд устгуулахаар шилжүүлж, 222 амьтан, тэдгээрийн гаралтай эд эрхтэн устгуулахаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүргүүлж, 50,100,000 (тавин сая нэг зуун мянган) төгрөгийн торгуулийн арга хэмжээ, 369,207,800 (гурван зуун жаран есөн сая хоёр зуун долоон мянга найман зуун) төгрөгийн нөхөн төлбөр тавьж ажиллалаа.
2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 260 дугаар тогтоолоор 1 бодгаль монгол тарвагын экологи-эдийн засгийн үнэлгээг 410,000 төгрөгөөр тогтоосон.
Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 9 дэх заалтад тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглоно заалтыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар иргэнийг 300,000 төгрөгөөр торгож, 820,000 төгрөг (Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно)-өөр нөхөн төлбөр тооцож байгаа тул иргэн та Улаанбаатар хот руу тарвага тээвэрлэхгүй байх, мөн худалдан авахгүй, худалдан борлуулахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөж байна.
| Тарвага тээвэрлэхгүй, худалдан авахгүй, борлуулахгүй байхыг зөвлөж байна | ||
| Үзсэн: 257 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.