Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын дэнжид байрлах 39-р хороонд төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг нэг дороос хүргэх цогцолбор барилга нээлтээ хийлээ. Төрийн үйлчилгээ нэг дор төвлөрч иргэдэд ойртоно гэдэг маш чухал.
Дүүргийн 39 дүгээр хороонд хэд хэдэн том бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд хийгдсэн. Түүний нэг нь анх удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар нэгдүгээр хорооллыг баянхошуутай холбосон 2.1 км хатуу хучилттай авто зам тавьж ашиглалтад оруулсан.
Мөн энэ жил Улсын төсөв дээр нэг сургуулийн өргөтгөл, нэг цэцэрлэг шинээр баригдахаар төсөвт суугдсан. Тэрхүү цэцэрлэг энэ 39 дүгээр хороонд баригдахаар төлөвлөгдөн ажил хэрэг болж байгааг дуулгахад таатай байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор иргэд хүүхдээ хол зөөхгүй гэрийнхээ гаднаас боловсролын үйлчилгээг авах боломжтой болох юм.
| Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авдаг боллоо | ||
| Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.