Шууд Chart

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна

2025-11-25 16:16:23

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө /2025.11.25-26/ Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, маргаа буюу 26-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

-Тухайн газар орныхоо цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Хувийн болоод автомашины бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах,

-Малаа ойрын бэлчээрт бэлчээж,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.


Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй