Шууд Chart

Нийтийн тээврийн Х:10, Ч:38 чиглэлд өөрчлөлт орууллаа

2025-11-27 16:02:57

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:10 "Эмээлт-Хурган-5 шар" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:10 "150 дугаар сургууль-Шанд (Хурган)-5 Шар" чиглэл болгон өөрчлөлт оруулав.

Нийслэл Улаанбаатар хотод Толгойтын замыг Ард-Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 1.5 км авто зам нээгдсэнтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн 23, 30 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:38 “Ханын материалын комбинат–Саппоро–3, 4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:38 "Ханын материалын комбинат- Гэмтлийн эмнэлэг-3, 4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэл болгон шинэчлэв.

Дээрх хоёр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөх юм.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  


Нийтийн тээврийн Х:10, Ч:38 чиглэлд өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй