Шууд Chart

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээ тасагт Монголын морин спорт уяачдын холбоо тоног төхөөрөмж хандивлалаа

2025-12-01 17:44:16

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлэх хагалгааны тасгуудад Монголын морин спорт уяачдын холбоо тоног төхөөрөмж хандивлалаа. 

Энэхүү хандивт дуслын шахуурга, отсос, утлагын аппарат, сувилагчийн тэргэнцэр, яаралтай тусламжийн иж бүрэн цүнх, хүүхдийн хяналтын монитор болон Rad-G pulse oximeter зэрэг тоног төхөөрөмж багтсан юм. ЭХЭМҮТ-ийн зүгээс хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй ММСУХ болон уяачдын төлөөлөлд гүн талархал илэрхийлж байна


ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээ тасагт Монголын морин спорт уяачдын холбоо тоног төхөөрөмж хандивлалаа  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй