Шууд Chart

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

2025-12-02 14:34:37

Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулсан. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд нөхцөл байдлын дүн шинжилгээ, судалгааг хийж, урт хугацаанд үечилсэн байдлаар төлөвлөн ажиллах шаардлагатайг онцолж байв.

Ажлын хэсгээс хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, өвчинд өртөх магадлал, үр дагаврын эрсдлийг үнэлэх, эрт илрүүлгийг шинжлэх; орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд нийгэм, сэтгэц-зан үйлтэй холбоотой эсэхийг шинжлэн судлах; хүнсний хүртээмж, шимт байдлыг үнэлэх; эрүүл мэндийн боловсролын түвшинг тодорхойлох; бодлогын шинэчлэл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй