Шууд Chart

Гадаадын иргэн харьяатын газар АI чатботоор зөвлөгөө, мэдээлэл өгнө

2025-12-02 16:16:29

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болон байгууллагын цахим сайтад холбон үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Энэхүү чатбот нь 24 цагийн турш нээлттэй ажиллаж буй бөгөөд үйл ажиллагаанд нэвтэрснээс хойш 2092 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Тус чатбот нь виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулж, хэрэглэгчдэд монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэх боломжтой юм.

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 онд нийт 97590 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгснөөс утсаар 87245, биечлэн 4646, цахим шуудангаар 5699, мессенжер чатаар 623 иргэнд тус тус зөвлөгөө өгөв. Өмнөх оны мөн үетэй хүлээн авсан дуудлагын хэмжээ 20.8%-аар өссөн бол алдсан дуудлагын хэмжээ 10.2%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 утсанд холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох ба ажлын өдрүүдэд өглөө 08:15-16:00 цагийн хооронд мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Харин ажлын бус цагаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудан, immigration.gov.mn вэб сайт, AI чатботоор хандах боломжтой болжээ.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар


Гадаадын иргэн харьяатын газар АI чатботоор зөвлөгөө, мэдээлэл өгнө  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй