Монгол Улс “Цахимаар нэн түрүүнд” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн 9 сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд тус стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр 66 төсөл, арга хэмжээг зохион байгуулна.
Тус стратегийн хоёрдугаар зорилтод Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Оракл компанийн “Skills Development Initiative” санаачилгад нэгдэн, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Ингэснээр дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч Оракл компанийн Oracle Academy хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын 60,000 эмч, багш зэрэг төрийн албан хаагчид болон иргэдэд олон улсын түвшний сургалтын хөтөлбөр, дижитал платформуудыг үнэ төлбөргүй ашиглуулах боломжийг бүрдүүллээ.
Цаашлаад залуус өдөр тутмын амьдралдаа өгөгдөл, хиймэл оюуныг ашиглах, хиймэл оюун, өгөгдлийн сан, өгөгдлийн менежмент, өгөгдлийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвар эзэмших өргөн боломж бүрдэхээс гадна иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад ч мөн онцгой ач холбогдолтой юм
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал хөгжил, технологийн шинэчлэлийг дараагийн шатанд гаргах стратегийн ач холбогдолтой бөгөөд дэлхийн хэмжээний корпорацтай урт хугацааны, тогтвортой түншлэлийг бэхжүүлж буй томоохон алхам гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
| Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.