Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийг түшиглэн Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг хангасан шинэ барилгыг Монгол улсдаа анх удаа СӨБ-ын стандартад нийцүүлэн барьж байна. Тус төв /цэцэрлэг/ ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт хүүхдүүд өөрсдийн хөгжлийн онцлогт тохирсон орчин нөхцөлд боловсролын тэгш үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
Дархан-Уул аймгийн нийт хүн амын 38.5 мянган нь 0-18 хүртэлх насны хүүхдүүд байгаагийн 526 нь 2-18 насны тусгай хэрэгцээт хүүхдүүд байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 317 нь ЕБС, СӨБ-д хамрагддаг харин 209 хүүхэд боловсролын ямар нэг үйлчилгээ авах боломжгүй гэрээр байдаг гэсэн судалгаа байна.
| Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг хангасан шинэ барилгыг СӨБ-ын стандартад нийцүүлэн барьж байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.