Шууд Chart

Сайн сайхан нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангая

2025-12-03 12:40:49

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ жил “Сайн сайхан нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангая” уриан дор тэмдэглэж байна.

Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүн амын 89.6 хувь нь хөдөлмөрийн насных хэдий ч ердөө 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг салбарын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр “UB ABILITY EXPO-2025” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, ажил олгогч, иргэдийг танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн зарим үйлчилгээг шуурхай үзүүлж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр гаргасан хүсэлтийг нь газар дээр нь, шийдвэрлэж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр бол тэдний төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашид юу хийхээ ярилцаж төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр юм.

Нийгмийн дэвшлийг түргэсгэхийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш оролцуулсан нийгмийг төлөвшүүлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгэм бол бүх хүнд ээлтэй нийгэм. Тиймээс хүн бүр, байгууллага аж ахуйн нэгж бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.


Сайн сайхан нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангая  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй