Шууд Chart

ЗГ: Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

2025-12-03 16:24:36

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдох мэдээллийг нэгтгүүлж, өмчийн харилцаанд нэвтрүүлж ашиглах, сургалт зохион байгуулах болон системийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн

-Төрийн болон орон нутгийн өмчийн болон оролцоотой бүх хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө, хөрөнгө оруулалт болон компанийн засаглал, үйл ажиллагаа, холбогдох шийдвэр, хяналт шалгалт, гүйцэтгэлийн тайлан, мэдээлэл зэрэг хуулиар нийтэд нээлттэй мэдээлэхээр заасан бүх төрлийн мэдээллийг нэгдсэн цахим системд тухай бүр нэгтгүүлж хэвшүүлэх,

-Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд хуулийн этгээдийн бүртгэл, газар зүйн мэдээллийн сан, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл, санхүүгийн тайлан, улсын төсвийн хөрөнгө оруулалтын бүртгэл, статистикийн мэдээллийн сан зэрэг төрөлжсөн мэдээллийн санг холбож, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, уялдаа холбоог хангуулах арга хэмжээ авч, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд ашиглах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх,

-Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системээс үзүүлэх төрийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn)-ээр дамжуулан хүргэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах арга хэмжээг цахим системашиглан хэрэгжүүлэхийг даалгав. 


ЗГ: Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй