Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
·“Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ. Тус төв нь гамшгаас урьдчилан сэргийлж, аюулгүй нийгэм, тогтвортой хөгжилд хүрэх зорилготой. Үйл ажиллагаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орон, олон нийтийн гамшгийн нөлөөллийг бууруулахад чиглэдэг.
·Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын суурилагдсан нийт хүчин чадал 1808 МВт, үүнээс дулааны цахилгаан станц 1464 МВт (81%), салхин цахилгаан станц 155 МВт (8.6%), нарны цахилгаан станц 155.5 МВт (8.6%), усан цахилгаан станц 26.04 МВт (1.4%)-ыг тус тус эзэлж байна.
| Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
| Үзсэн: 91 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.