Шууд Chart

Жүдочид Токиогийн их дуулгад өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо

2025-12-04 09:16:41

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Энэ тэмцээнд одоогийн байдлаар 43 орны нийт 324 (эрэгтэй 186, эмэгтэй 138) тамирчин өрсөлдөхөө мэдүүлгээ өгчээ.

Харин манай улсаас 14 жинд 16 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорихоор шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, М.Бундмаа, Б.Хишигбаяр дасгалжуулагч нарын удирдлага дор оролцоно. Манай баг тамирчид өнөөдөр Их Наран улсыг зорилоо.

Энэ оны отгон их дуулгын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар оролцох бол эмэгтэйчүүийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, 78 кг-д О.Хүслэн нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.


Жүдочид Токиогийн их дуулгад өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо   
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй