ОХУ-н Сочи хотод 12 дугаар сарын 06-19-ны өдрүүдэд Орос улсын шилдэг 24 баг, шилигдэн оролцох дэлхийн 8 баг нийт 32 баг “Өсвөрийн лигийн аварга шалгаруулах цомын тэмцээн”-д өрсөлдөнө.
Монгол Улсын өсвөр үеийн эрэгтэй шигшээ баг энэхүү тэмцээнд урилгаар оролцож байгаа аж. Урилгаар Солонгос,Франц,Куба,Монгол,Грек,Бразил улсын тамирчид оролцож байгаа юм байна. Тэмцээн тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулана.
Манай багийн бүрэлдхүүнд дасгалжуулагч МУХБ,МУГТ Х.Цагаанбаатар,ОУХМ Д.Алтансүх, шүүгчээр ОУШүүгч М.Нямжаргал оролцоно.
- -50кг А.Бум-эрдэнэ
- -55кг Д.Алтанцоож
- -60кг Н.Тэгш-очир
- -60кг Б.Цолмон-од
- -66кг Б.Хангал
- -73кг Б.Далайцэрэн
- -81кг Б.Тэмүүлэн
- -81кг Б.Мөнгөндөл
- -90кг Н.Амартүвшин
- +90кг Г.Мөнхбагана нар өрсөлдөнө
| Өсвөр үеийн эрэгтэй тамирчид “Лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдөнө | ||
| Үзсэн: 98 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.