Польшийн Варшавын Их сургуулийн Ази, Африкийн факультетээс хоёр жил тутам зохион байгуулдаг Олон Улсын Монгол судлалын "Монгол улс ба Монголчууд: өнгөрсөн ба өнөө үе" тавдугаар их хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Хурлыг Варшавын Их сургуулийн Ази, Африкийн соёлын салбар, Польш дахь Монгол Улсын ЭСЯ, МУИС хамтран зохион байгуулж буй бөгөөд хуралд Франц, Австри, Унгар, ХБНГУ, Их Британи, Монгол улс, БНХАУ, БНЧУ, Брюселл, Эстон зэрэг 10 гаруй улсын 70 орчим Монгол судлаачид оролцож буй.
Тус Монгол судлалын хурлын үндсэн илтгэлийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, эрдэм шинжилгээний ажилтан Г.Уранбаяр нар биечлэн, доктор М.Нямбат цахимаар оролцож илтгэл (2025.12.08) хэлэлцүүлэв.
Академич С.Чулуун Польш улсын Краков хотын Ур чадварын болон ШУА-ийн архивд хадгалагдаж буй XVII зууны тод үсгийн ховор захидлуудын тухай өмнө нь судалгааны эргэлтэд ороогүй Галдан бошигт хааны Оросын хаанд бичсэн захидлуудыг судалгааны эргэлтэд оруулж танилцуулахын зэрэгцээ Оросын архивын баримтуудтай харьцуулсан судалгаагаа анх удаагаа танилцууллаа.
Мөн тус музейн судлаач Г.Уранбаяр Монголын эзэнт гүрний үеийн Монгол хатдын нэр төр, эрхэмсэг оршихуйн тухай илтгэлийг хэлэлцүүлэв.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун Польш дахь Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Оюундарийн хамт Польшийн Түүхийн музейн удирдлагатай уулзаж Чингис хаан үзэсгэлэнг 2027 онд Варшав хотод гаргах асуудлыг ярилцаж Ази, Африкийн музейн захирлуудтай албан уулзалт хийлээ гэж "Чингис хаан" Үндэсний музейгээс мэдээллээ.
| Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо | ||
| Үзсэн: 302 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.