Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар, “Монголын залуучуудын эвсэл” ТББ хамтран "Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-ын олон нийтийн төвд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоож, үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах, нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, санхүүжилтийн явцад гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахад оршино.

Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, харьяа агентлаг, газрын дарга нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, мега төслийн нэгжийн удирдлага, орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан болон төсөв санхүүгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 70 гаруй хүн оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Нийслэлийн 2026 оны төсөв, онцлох ажлууд” сэдвээр танилцуулга хийсэн бол АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Нийслэлийн төсвийн зарцуулалтын явцад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өглөө. Мөн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын дэд захирал З.Энхбаяр нийслэлийн төсөвтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллагаас гаргасан санал, зөвлөмжийг танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн төсвийн асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.





| “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо | ||
| Үзсэн: 236 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.