Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 503 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 240 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 263 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 99 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 9 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв. Өөртөө давуу байдал бий болгож, нэмэгдэл урамшуулал авсан, батлагдаагүй орон тоонд хамаарал бүхий этгээдүүдийг томилсон, өндөр насны тэтгэвэрт гарсан боловч удирдах албан тушаалд томилогдон ажиллаж цалин урамшуулал авсан, сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байгаа зэрэг зөрчлийг хяналт шалгалтын явцад илрүүллээ.
Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлээгүй албан тушаалтны зөрчлийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүлэв.
| АТГ: Зөрчил тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв | ||
| Үзсэн: 222 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.