ЭМЯ-ны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон газар, хэлтсийн удирдлагууд салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулахад нь зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажилладаг.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулахад нь зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажилладаг.
43 мэргэжлийн салбар зөвлөлийг 30 болгон шинэчилсэн ба ерөнхий мэргэжилтнүүд өнөөдөр тамга, үнэмлэхээ гардан авлаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийг тодорхойлоход манлайлал үзүүлэн ажиллахыг хүсэж, баяр хүргэв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ОРОН ТООНЫ БУС МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ МЭРГЭЖИЛТЭН, ГИШҮҮД:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ОРОН ТООНЫ БУС МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ МЭРГЭЖИЛТЭН, ГИШҮҮД:
- Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл - ЭМХТ, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтэн, МУ-ын Хүний гавьяат эмч, Төрийн соёрхолт, Зөвлөх зэргийн эмч П.Батчулуун
- Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн АУС-ын Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч З.Хишигсүрэн
- Яаралтай тусламж судлалын мэргэжлийн салбар зөвлөл - УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, МУ-ын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч С.Алтансүх
- Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөл - УГТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч С.Даариймаа
- Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл - ЭНЭҮТ-II эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Удирдлагын ШУ-ны магистр, Зөвлөх зэргийн эмч Ш.Энхтөр
- Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөл- ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар сулдлаач, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Наранзул
- Арьс харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн АУС-ын захирал, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч Я.Энхтөр
- Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн БАС, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхимийн профессор, МЯЭ-ийн Эмгэг судлалын тасгийн зөвлөх профессор, Анагаах ухааны доктор Э.Баярмаа
- Гэмтэл, согог судлалын мэргэжлийн салбар зөвлөл - МУ-ын Төрийн соёрхолт, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч, ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасгийн их эмч С.Сүхбат
- Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн МЯЭ-ийн дурангийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Г.Сарантуяа
- Дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институцын багш, Радиологийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, Зөвлөх зэргийн эмч Ц.Эрдэмбилэг
- Мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл - УХТЭ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Н.Алтанчимэг
- Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл - Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч, “Сондра” нүдний эмнэлгийн захирал Т.Анараа
- Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн СС-ийн Насанд хүрэгчдийн тэнхимийн эрхлэгч, Сувилахуйн ухааны доктор, дэд профессор В.Даваахүү
- Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Д.Цэнд-Аюуш
- Сэргээн засах судлалын мэргэжлийн салбар зөвлөл - МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор, Зөвлөх зэргийн эмч А.Балжинням
- Чих, хамар, хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн Чих, хамар, хоолойн тэнхимийн эрхлэгч , Анагаах Ухааны доктор, дэд профессор, Зөвлөх зэргийн эмч Э.Жаргалхүү
- Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн профессор,Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Д.Мөнхцэцэг
- Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Ундрам
- Мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл - УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, Зөвлөх зэргийн эмч А.Эрдэнэдалай
- Эрчимт эмчилгээ судлалын мэргэжлийн салбар зөвлөл - “Интермэд” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Цолмон
- Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн НАЭ-ний тэнхимийн эрхлэгч, Монголын нүүр ам судлалын ерөнхий мэргэжлийн академийн ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор, дэд профессор, Зөвлөх эмч Ж. Үржинлхам
- Эмнэлгийн чанар аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, МЯЭ-ийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Б.Баясгалантай
- Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөл - УНТЭ-ийн Техникийн албаны дарга, Техникийн ухааны магистр С.Учрал
- Эм зүй, эмнэлзүйн эм судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн Эмнэлзүйн эм зүйн тэнхимийн профессор, Анагаах ухааны доктор, Дэд профессор М.Эрдэнэтуяа
- Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөл - ХСҮТ-ийн Мэс заслын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Зөвлөх зэргийн эмч Э.Амарсанаа
- Эмнэлзүйн эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл (лаборатори) - УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Ж.Саранцэцэг
- Ерөнхий мэргэшил судлалын мэргэжлийн салбар зөвлөл - АШУҮИС-ийн АУС, Өрхийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Д.Мягмарцэрэн
- Судсан дотуурх оношилгоо, эмчилгээ судлалын мэргэжлийн салбар - УГТЭ-ийн Зүрхний ангиограф (судсан дотуурх оношилгоо, эмчилгээний эмч, хэм алдагдлын төвийн дарга), Анагаах ухааны магистр Х.Мөнгөн-Өлзий
- Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөл - Хор судлалын төвийн зөвлөх, Анагаах ухааны доктор, профессор С.Юндэн
| Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа | ||
| Үзсэн: 359 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.