Шууд Chart

“Монгол ур чадвар-2025” уралдааны барилгын засал хийц мэргэжлийн II шатны шалгаруулалтын үр дүн гарчээ

2025-12-10 10:44:33

“Монгол ур чадвар 2025” уралдааны Хуурай хийц мэргэжлийн II шатны шалгаруулалт 2025 оны 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Кнауф улаанбаатар сургалтын төв”-д зохион байгуулагдлаа.

2025-2026 оны хичээлийн жилд Барилгын бүтээц, угсралт мэргэжлийн чиглэлээр 36 сургалтын байгууллага сургалт явуулж байгаагаас барилгын засал, хуурай хийц мэргэшлийн хөтөлбөрөөр 34, барилгын өрөг угсрагч мэргэшлийн хөтөлбөрөөр 17, мужаан мэргэшлийн хөтөлбөрөөр 28 сургалтын байгууллагад мэргэжлийн боловсролын түвшинд 3023 (2466/557), мэргэжлийн сургалтад 22 нийт 30445 (2484/561) суралцагч суралцаж байна.

Хосмог сургалтаар Баянхонгор аймаг дахь политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж, Техник технологийн политехник коллежид нийт 115 суралцагчийн квот батлагдсанаас 70 суралцагч элсэн суралцаж байна. Энэ удаагийн уралдаанд хуурай хийцийн төрлөөр 12 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 12 шилдэг оролцогч ур чадвараа сорин өрсөлдөж шилдэг 5 оролцогч тодорлоо.

  • I байр: Мөнх-Очирын Ундрах (ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллеж);
  • II байр: Чулуунцэцэгийн Ганбат (Баянхонгор аймаг дахь политехник коллеж);
  • III байр: Баянбаатарын Батбаатар (Барилгын политехник коллеж);
  • IV байр: Түмэнзаяагийн Түмэнзул (Налайх дүүрэг дэх политехник коллеж);
  • V байр: Мугасатын Бехболат (Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж);

“Монгол ур чадвар-2025” уралдааны барилгын засал хийц мэргэжлийн II шатны шалгаруулалтын үр дүн гарчээ  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй