Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулахаар ажиллаж, метро төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлүүдийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
Энэ шатны тендерийг EPC+F буюу гүйцэтгэгч компанид инженерийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга угсралтын бүх ажлыг цогцоор нь хариуцахын зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээлгэх нөхцөлөөр зарлах юм.
Төслийн эхний шатны тендерийг 2025 оны 4 дүгээрсарын 28-ны өдөр нээсэн бөгөөд нийт 6 улсын 27 аж ахуй нэгж байгууллага материал ирүүлсэн.
Улаанбаатар метро төсөл хэрэгжиж оргилачааллын үед нэг чиглэлд цагт 17 мянга гаруйзорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдсэнээр автозамын ачаалал 10 хувиар буурч, нийтийн тээврийндундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр автомашинаар зорчиход 142 минут зарцуулдаг зайг метрогоор 32 минутанд туулах боломжтой болох юм. Метроны өртөө орчмын үйлчилгээний бүсүүд хөгжиж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шинэ боломж бүрдэхийн зэрэгцээ төслийн барилга угсралтын үеэр 700 гаруй, ашиглалтад орсны дараа 745 байнгын ажлын байр шинээр бий болно.
Түүнчлэн жил бүр 213.6 тонн нүүрстөрөгчийндавхар исэл, 400 тонн азотын исэл буурах урьдчилсан судалгаа гараад байна.
| Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна | ||
| Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.