Тээврийн прокурорын газраас нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтсэн ослын судалгааг тогтмол хийдэг байна.

Энэ талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир "Тээврийн прокурорын газраас нийслэлийн хэмжээнд 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар хүүхэд гэмтсэн зам тээврийн ослыг судлахад 552 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 606 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Тодруулбал Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дийлэнх нь бүртгэгдсэн.
- Баянзүрх дүүрэгт 148
- Хан-Уул дүүрэгт 126
- Баянгол дүүрэгт 88
- Сүхбаатар дүүрэгт 92
- Чингэлтэй дүүрэгт 50
- Сонгинохайрхан дүүрэгт 102 хүүхэд зам тээврийн осолд төрсөн байна.
Зам тээврийн осолд өртсөн 606 хүүхдээс 376 нь явганаар, 98 хүүхэд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 132 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна" гэлээ. Зам тээврийн ослын улмаас хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан 140 хэрэгт Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан 71 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэжээ.
| Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ | ||
| Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.