Шууд Chart

ОХУ-ын Сочи хот дахь Монгол Улсын Өргөмжит консул И.Селезнёв үүрэгт ажилдаа орлоо

2025-12-10 13:53:57

ОХУ-ын Сочи хотноо Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон И.А.Селезнёв үүрэгт ажлаа эхлүүлж байгаатай нь холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин түүнд Монгол Улсын далбаа, Өргөмжит консулын тамга зэргийг энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сочи хотноо албан ёсоор гардуулан өгөв.

Ёслолын энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Өргөмжит консулд хандан хоёр орны хоорондын худалдаа-эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эн тэргүүнд Монгол Улсын иргэд, оюутнууд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд онцгойлон анхааран ажиллахыг хүслээ. Арга хэмжээнд Өргөмжит консулын албаны дарга Б.В.Макаренко, Өргөмжит консулын зөвлөх С.Л.Бойко, тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ц.Болор болон холбогдох бусад дипломат ажилтнууд оролцов.

Шинээр томилогдсон Өргөмжит консул И.А.Селезнёвтай 2026 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцон, цаашид улам ойр дотно хамтран ажиллахаар тохирч, Элчин сайд Ө.Энхтүвшин түүнд дахин баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

ОХУ-ын Сочи хот дахь Монгол Улсын Өргөмжит консул И.А.Селезнёвын хариуцан ажиллах консулын тойрогт БН Адыгея Улс, БН Халимаг Улс,  БН Крым Улс, Краснодарын хязгаар, Астрахань, Волгоград болон Ростов муж, мөн Севастополь хот багтан орж байна гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.


ОХУ-ын Сочи хот дахь Монгол Улсын Өргөмжит консул И.Селезнёв үүрэгт ажилдаа орлоо  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй